杏MAP导航

Хайх

杏MAP导航 Francis' weekly general audience at the Vatican

НИЙТИЙН БАРААЛХАЛ Нийтийн Танхим 2024 оны 12 сарын 18, Лхагва гараг

Католик шашны цуврал хичээл. Эвэр б?рээдэлтийн жил 2025. Ес?с Христ бидний найдвар. I. Ес?сийн балчир нас. 1. Ес?сийн угийн бичиг. Тэнгэрбурханы Х?? х?н т?р?лхт?ний т??хэнд орж ирэв

Эрхэм ахан д??с ээ, ?гл??ний мэнд!

?н??д?р бид Эвэр б?рээдэлтийн жилийн турш ?ргэлжлэх цуврал номлолыг эхл??лнэ. Энэ удаагийн сэдэв бол "Ес?с Христ – бидний найдвар" юм. Тэр бол бидний амьдралын зорилго б?г??д Т??нд х?рэх зам нь Тэр ??р?? билээ.

Эхний хэсэгт бид Матай болон Лук нарын ?г??лсэн Сайн мэдээний айлдвар дахь Ес?сийн балчир насны тухай (Матай 1-2; Лук 1-2) эргэц??лэх болно. Ес?сийн балчир насыг ?г??лэх Сайн мэдээний айлдварт Тэр онгон охин Мариагийн хэвлийд б?рэлдэж, т??нээс мэндэлсэн гэдэг. Т??нчлэн, Мессиагийн тухай з?гн?л Т??нд биеллээ олсныг сануулж, хууль ёсны эцэг Иосеф нь Т??нийг Давидын удмын "?ндэст" залгасан гэдэг. Айлдлаас бид эцэг эхдээ дуулгавартай байхын хажуугаар Тэнгэрлэг Эцэг болон Т??ний Хаанчлалд б?рэн зориулагдсан гэдгээ мэддэг нярай, балчир, ?св?р насны Ес?сийг хардаг. Сайн мэдээг бичээч Лук ?йл явдлуудыг Мариагийн ?нцг??с ?г??лсэн. Харин Матай тэдгээр т??х??дийг Иосефийн ?нцг??с ?г??лэхдээ эцгийн ?в?рм?ц байдлыг онцолдог.

Матай Сайн мэдээгээ болон цаашлаад б?х Шинэ Гэрээг "Абрахамын удам, Давидын удам, Ес?с Христийн угийн бичиг" (Матай 1:1) хэмээх ?гсээр эхл??лжээ.

Угийн бичигт Еврейч??дийн Сударт аль хэдийн бичигдсэн нэрсийн жагсаалт байх б?г??д энэ нь т??хийн ?нэнийг, тухайн х?м??с бодитоор амьдарч байсныг харуулах зорилготой аж. Эзэний угийн бичиг нь багаг?й асуудалтай д?р??д б?хий бодит т??хээс б?рддэг б?г??д т??нд Давид хааны н?гэл ч тод ?г??лэгддэг (Матай 1:6). Гэвч тэр б?хэн эцэстээ Мариа, Христ хоёр дээр ирж т?вл?рн? (Матай 1:16) (С?мийн т??х судлалыг шинэчлэх тухай захидал, 2024 оны 11 сарын 21). Эндээс бид угсаа гарвал нь гурван чухал з?йлийг дамжуулж буйг харж болно. Нэгт, тухайн х?ний онцлог шинж чанар, илгээлтийг илэрхийлэх нэр. Хоёрт, аль гэр б?л, ард т?мэнд харьяалагдаж буйг нь. Гуравт, Израилын Тэнгэрбурханд итгэх итгэлийг нь.

Угийн бичиг нь "Х?н ??р?? ??рт?? амьдрал ?гд?гг?й, харин бусдаас бэлэг болгон х?лээн авдаг" гэх чухал санааг дамжуулахад тохиромжтой ?г??лэмжийн хэлбэр юм. Ес?сийн угийн бичигт сонгогдсон ард т?мэн буюу Израил ?р х??хдэдээ з?вх?н бие махбодын амьдралыг бус, бас Тэнгэрбурханд итгэх итгэлийг дамжуулж байна.

Гэвч Матайн Сайн мэдээний угийн бичиг нь Хуучин Гэрээнийхээс ялгаатай. Хуучин Гэрээнд з?вх?н эрэгтэй х?м??сийн нэрс гардаг бол Матай Ес?сийн угийн бичигт эмэгтэйч??дийг ч багтаасан байдаг. Тэнд таван эмэгтэйг дурдах б?г??д тэд бол:

1. Тамар – Н?хрийнх?? удмыг ?ргэлжл??лэхийн тулд янхны д?рд хувирсан Иудагийн бэр (Эхлэл 38).

2. Рахаб – Израилын туршуулуудыг нууж, Израилчуудыг Амласан нутагт оруулж ?гс?н Иерихогийн янхан (Иошуа 2).

3. Рут – ??рийн хадам эхдээ ?нэнч байж, т??нийгээ асарч халамжилсан Моаб эмэгтэй. Тэр Давид хааны элэнц эмэг байсан (Рут ном).

4. Батшеба – Давид хаан т??ний н?хрийг х?н??ж, т??нтэй завхайрсан б?г??д т??нээс Соломон хаан т?рс?н (2 Самуел 11).

5. Назарын Мариа – Давидын угсааны Иосефийн эхнэр б?г??д Т??нээс Мессиа Ес?с т?рс?н.

Эхний д?рв?н эмэгтэйн нийтлэг тал нь тэд гэм н?гэлтн??д байсан гэхээс ил??тэй, Израилын ард т?мэнд харьяалагддагг?й харийн х?м??с байсан нь юм. Матай сайн мэдээндээ онцолсон гол санаа нь XVI Бенедиктийн бичсэнчлэн "тэдгээр эмэгтэйч??дээр дамжин харь ?ндэстн??д Ес?сийн угийн бичигт орж ирсэн... Ийнх?? Ес?сийн аврал иудейч??д болон харь ?ндэстн??дэд зориулагдсан болох нь харагдана" (The Infancy Narratives, Милан-Ватикан Хот, 2012, 15).

Тэрх?? д?рв?н эмэгтэй ??рсд??с нь т?рс?н х?вг??д, эсвэл эцг??дийнхээ хамт дурдагдсан байдаг. Харин Мариа шинэ эхлэлийг тавьснаараа онцгой байр суурьтай. Т??ний ?р удам нь х?н биш, харин Тэнгэрбурхан ??р?? тул тэр шинэ эхлэл м?н. ??нийг Матайн Сайн мэдээний "т?р??лсэн" гэх ?йл ?г тодорхой харуулдаг: "Иаков нь Христ хэмээгддэг Ес?сийг т?р??лсэн Мариагийн н?х?р Иосефын эцэг болой." (Матай 1:16). Ес?с бол Иосефоор дамжин т??ний удамд залгагдсан Давидын х?? б?г??д Израилын Мессиа м?н. Гэвч Тэр м?н Абрахамын х??, харь эмэгтэйч??дийн ?р сад б?г??д улмаар "Харийнханд Гэрэл" (Лук 2:32), "ерт?нцийн Аврагч" (Иохан 4:42) болох тавилантай байв.

Эцэгт зориулагдсан Тэнгэрбурханы Х?? Эцэгийн д?р т?рхийг х?м??ст илчлэхээр илгээгдсэн (Иохан 1:18; 14:9). Тэр б?х х?ний адил ерт?нц?д ирж, Назар хотод "Иосефийн х??" (Иохан 6:42) эсвэл "мужааны х??" (Матай 13:55) гэж дуудагддаг байлаа. Тэр ?нэн Тэнгэрбурхан б?г??д ?нэн х?н м?н.

Ахан д??с ээ, ?в?г дээдсээ талархалтайгаар дурсацгаая. Т??нээс ч ил??тэйгээр, биднийг м?нхийн амьдралд буюу найдвар болсон Ес?с Христийн амьдралд т?р??лсэн Эх С?мдээ талархацгаая.

УРИАЛГА

Хайрт ахан д??с ээ, энх тайвны т?л?? залбирцгаая! Дайнаас болж зовж шаналж буй Палестин, Израил, Украин, Мьянмар болон бусад ард т?мн??дийг мартаж болохг?й. Дайн дажин зогсохын т?л?? залбирахаа б?? мартаарай. Амар Амгалангийн Ханх?? болох Эзэнээс дэлхий даяар энх тайван тогтох хишиг ивээлийг гуйцгаая! Дайн ?ргэлж, ?ргэлж ялагдал байдаг.

Тусгай мэндчилгээ

Англи хэлтэй м?рг?лчид, зочид, ялангуяа Малтагаас ирсэн х?м??стэй би халуун дотноор мэндчилж байна. Христмаст бэлдэж буй энэх?? Ирэлтийн цаг ?ед та нар болон та б?хний гэр б?лийнхэн Тэнгэрбурханы адисаар д??рэн байх болтугай!

Ариун Эцэгийн ?гсийн хураангуй

Ахан д??с ээ, бид Ариун Жилд зориулан шинэ цуврал номлолыг эхл??лж байна. Энэ удаад "Ес?с Христ – бидний найдвар" гэсэн Эвэр б?рээдэлтийн жилийн сэдвийг эргэц??лэн бодох болно. ?н??д?р бид Сайн мэдээний айлдваруудад гардаг Ес?сийн угийн бичгийн талаар тунгаан бодно. Энэ нь Т??ний амьдрал, онцлог шинж чанар нь ил?? ?рг?н т??хийн нэг хэсэг болохыг бидэнд сануулдаг. Тэрээр ??рийн ?в?г дээдэс, гэр б?л болон Израилын ард т?мний нийтлэг итгэлд хамаарагддаг билээ. Матайн Сайн мэдээнд дурдагдсан угийн бичигт д?рв?н харь эмэгтэй багтсан нь Ес?с эцсийн д?ндээ б?х ард т?мний Аврагч болохоор илгээгдсэн гэдгийг харуулна. М?н Ес?с Цэвэр Охин Мариагаас мэндэлсэн нь х?н т?р?лхтний хувьд шинэ эхлэлийн тэмдэг болжээ. Христмас д?х?ж буй энэ ?ед ??рсдийн уг гарвалиа талархан дурсацгаая. Тэнгэрбурхан бидний дунд махбод болж ирснээр энэх?? ерт?нц?д эвлэрэл, амар амгалан, найдварын бэлг??дийг авчирсан билээ. Тэдгээрийг бид ?д?р тутмын амьдралдаа хэрэгж??лэх учиртай гэдгийг эргэн санацгаая.

18 Арван хоёрдугаар сар 2024, 16:58

Хамгийн с??лийн Сонсголууд

Б?гдийг унш >